"Монгол Япон Поп Соёлын Фестивал 2026" энэ сард болно

"Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг – 2026" арга хэмжээ нь 2026 оны дөрөвдүгээр сарын 19-нд зохион байгуулагдах гэж байна.

Уг өдөрлөгөөр:

  • Японы поп соёл тэр дундаа косплэй тэмцээний үзүүлбэрүүд
  • Манга тэмцээн буюу Монгол хүүхэд залуусын өөрсдийн ур ухаанаар хийсэн бүтээлүүд
  • Дууны тэмцээн
  • Японтой холбоотой хөгжөөнт тэмцээн уралдаанууд
  • Япон отакү анимэ дэлгүүр
  • Япон улсад суралцах болон япон хэл суралцах талаар мэдээлэл авах хөтөлбөрүүд явагдана.

Мөн булангуудаар зочлон хөгжөөнт тоглоом тоглож арга хэмжээний төгсгөлд Anime night-р аялж орой нь Японы мэргэжлийн Coslay Artist-уудын үзүүлбэрийг сонирхох боломжтой.

Энэ жилийн онцлог нь Японы хамгийн том косплэй олон улсын арга хэмжээ болох World Cosplay Summit компанитай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд Косплэй тэмцээний ялагчид тус арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авах болно.

ХЭЗЭЭ: 2025 оны 4 сарын 19 (Ням) 12:00 цагт
БАЙРШИЛ: Corporate Hotel & Convention Centre
ТАСАЛБАРЫН ҮНЭ:

  • Early Pop Ticket - 15.000₮
  • Late Pop Ticket - 20.000₮
  • Late x2 Pop Ticket - 25.000₮

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)