АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөр: LEADNEXT 2026

Азийн Сангийн (The Asia Foundation) нэрийн хуудас болсон LeadNext хөтөлбөр нь 21-р зууны дэлхийн иргэнийг бэлтгэх, залуу удирдагчдыг чадавхжуулах зорилгоор бүрэн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.
Хөтөлбөрийн тухай:
LeadNext нь карьерынхаа эхний шатанд яваа залуучуудад салбар хоорондын уялдааг хангах, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, олон соёлын орчинд үр дүнтэй ажиллах ур чадварыг олгодог. Бид дэлхийн иргэний өнцгөөс асуудалд хандаж, өөрийн "үнэн төрх"-өөрөө манлайлахыг заах болно.
Олон улсын солилцоо:
Хөтөлбөрийн оролцогчдын тал хувь нь АНУ-аас, үлдсэн тал нь Ази, Номхон далайн бүс нутгаас шалгарна. Энэхүү соёлын солилцоо нь насан туршийн мэргэжлийн болон хувийн холбоо харилцааг тогтоох алтан боломж юм.
Хэнд зориулсан вэ?
- 18-25 насны ирээдүйн манлайлагчид
- Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй залуус
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
Хөтөлбөрт юу багтах вэ?
- 100% бүрэн тэтгэлэг (Аялал, байр, хоолны зардал)
- Виртуал сургалт болон олон улсын шинжээчдийн мастерклассууд
- Ганцаарчилсан менторшип хөтөлбөр
- АНУ-д зохион байгуулагдах "Global Leaders Summit" дээд хэмжээний уулзалт
Дуусах хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 5
Эх сурвалж: Монголын Сайн Дурынхны Төв








