Дэлхийн хамгийн алдартай баавгай Стефан!

Өмнө нь бид муур, нохой, туулай, тоть зэрэг амьтдыг л  гаршуулан хамт амьдарч болдгийг мэддэгээс баавгайтай амьдардаг хүмүүсийн талаар төдийлөн мэддэггүй байсан болов уу. ОХУ-ын иргэн Светлана болон Юри Пателинко нар нэгэн бамбаруушийг 22 жилийн өмнө 3 сартай байхаас нь эхлэн тэжээж Стефан хэмээн нэрлэжээ. Стефан баавгай нь маш дөлгөөн зан ааштай бөгөөд өдийг хүртэл ямар нэг догшин авир гаргаж байгаагүй гэнэ.

Стефан баавгай өдөрт 25 кг хоол хүнс иддэг бөгөөд голдуу загас, хүнсний ногоо, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр хооллодог. Үүнээс гадна хоолны дараа сүү уух маш дуртай гэнэ шүү.

Стефан баавгай жүжигчин Стивен Сигалын (Steven Seagal) хамт

Стефан оросын реппер Тиматигийн хамт

Стефан “Бамбай” телевизийн зураг авалтын үеэр

Стефан баавгай өдгөө хэдэн арван кино, сурталчилгаа, дууны клипэнд тоглоод амжсан учраас урлагийн салбарт тун эрэлттэй байдаг гэнэ.

Стефан мөн төрөл бүрийн фото төслүүдэд оролцдог. Тэрбээр тун эелдэг зантай учраас загвар өмсөгч, хүүхэд, эмэгтэйчүүд түүнээс огтхон ч айдаггүй аж.

Стефан баавгай нэг жилийн өмнө Симион нэртэй бамбарууштай болсон бөгөөд түүнийг нь Светлана болон Юри нар өсгөж байгаа.

Симион бамбарууш нэг жилийн дотор гайхалтай хурдан өссөн байна. Тэрбээр эцэг баавгай Стефантай  адил дөлгөөн зантай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)