“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожлоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шинэ улирлын тоглолтод оролцож буй “Хасын Хүлэгүүд” баг эхний ялалтаа байгууллаа.
Тодруулбал, тэд Хонконгийн “Сөүт Чайна атлетик” багийн талбайд өчигдөр зочилж, 86:84-өөр өрсөлдөгчөө буулган авсан юм. Уг тоглолтод Иан Миллер 27 оноо, 3 самбар, 4 дамжуулалт, Б.Барсболд 16 оноо, 5 дамжуулалт, Жорди Чиманга 19 оноо, 13 самбараас бөмбөг авснаар багаа манлайлав.
Тэд хэсгийн дараагийн тоглолтоо 19-нд Тайванийн “Нью Тайпэй Кингз”, 21-нд Тайванийн өөр нэг баг болох “Таоюань Пауйан Пайлотс”-ын талбайд зочилно. Харин ирэх сарын 5, 7, 8-нд дээрх гурван багийг эх орондоо хүлээн авна.
Энэ удаагийн лигт Тайванийн хоёр, Монгол, Хонконг, Индонез, Тайланд, Малайзаас тус бүр нэг баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.











