“Инээмтгий хүн” визуал драмын жүжиг дахин үзэгчдийн хүртээл болно

Францын алдарт зохиолч В.Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драмын жүжиг маргаашаас эхлэн дахин үзэгчдийн хүртээл болно.

Тус жүжгийн үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөх бөгөөд Лорд Линней Кленчарлийн эмгэнэлт хувь тавилан, хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг. Бага насандаа гэмт этгээдүүдийн гарт орж зэрэмдэглэгдсэн тэрбээр Гуинплен нэртэй хэрмэл жүжигчин болж өсдөг. Харин түүний амийг аварч, хамт өссөн сохор бүсгүй Дея хоёрын ариун хайр сэтгэл уг бүтээлийн гол утга санааг илэрхийлнэ. Үзэшгүй муухай төрхтэй Гуинплен, гоо үзэсгэлэнтэй ч хараагүй Дея хоёр бие биедээ төгс тохирсон хос болж, хүний дотоод гоо сайхны үнэ цэнийг харуулдаг. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчрахгүй аж.

Жүжгийн ерөнхий продюсероор СТА О.Итгэл , ерөнхий найруулагчаар СТА Б.Даваасүрэн ажиллажээ. Дүрүүдэд:

  • Гуинпленд СТА Б.Билгүүн 
  • Деяд М.Ганди
  • Урсуст МУГЖ Ц.Төмөрхуяг 
  • Хомод СТА З.Булган 
  • Жозианнад  СТА Э.Буд-Эрдэнэ
  • Баркильфедрод СТА О.Итгэл, СТА М.Лхагва нар тогложээ.

Сонгодог зохиолын гүн утга, хүний сэтгэлийн гоо сайхныг харуулахыг зорьсон уг жүжгийг Монголд анх 2023 онд тайзнаа тавьж байсан юм

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)