Алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал, цуглуулгын зориулалтаар худалдаж байна

Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандарт, шаардлагыг хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал, цуглуулгын зориулалтаар худалдаж байна.

Эдгээр гулдмайг Лондонгийн Үнэт металлын биржээр итгэмжлүүлсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн бүртгэлтэйгээр үйлдвэрлэжээ. Тус гулдмайнууд нь сорьц ихтэй, баталгаажсан үнэт металл гэдгийг төв банк мэдээлэв.

Тодруулбал, алтан гулдмайн сорьц-999.9, жин -1, 5, 10, 100 грамм бол мөнгөн гулдмайн сорьц 999, жин тус бүр 1 унц, 100, 250, 500 грамм, 1 килограмм байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)