Дорнод аймгийн Чойбалсан сумын 50 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэв

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн уулзалтад Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл болон холбогдох албаныхан оролцож, хамтын ажиллагаа, цаашид хамтран хийх ажлын талаар санал солилцсон юм.

Үүний дараа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан загалмайн байгууллагын дэмжлэгээр Дорнод аймгийн Чойбалсан сумын 50 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжид цасан болон шороон шуурганд өртсөн малчин өрхүүд хамрагдсан бөгөөд малын эрдэс тэжээл, хүнсний багц олгосныг МУЗН-ээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)