Говь, тал, хээрийн нутгаар цас орж шуурна

Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр -10-15, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5-10 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 2-7, бусад нутгаар -3-2 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүл багасаж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч, -5-7 градус хүйтэн бол Багануур орчмоор үүл багасаж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 8-13 метр, -8-10 градус хүйтэн байна. Тэрэлж орчмоор үүл багасаж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -8-10 градус хүйтэн байх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.37)