Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
2 цаг 20 мин

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Тус чатбот өмнө нь монгол, англи, хятад хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан бол энэ сард нэмэлт хөгжүүлэлт хийснээр бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой боллоо.
Ингэснээр гадаадын болон уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн орны хэлээр 24 цагийн турш хурдан, шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.37)
ИХ УНШСАН







