Yale их сургуулийн Dorrit Hoffleit зуны тэтгэлэгт хөтөлбөр 2026 (Бүрэн санхүүжилттэй)

АНУ-ын нэр хүндтэй Yale их сургуульд 2026 оны зун суралцаж, судалгаа хийх онцгой боломж нээгдлээ. Dorrit Hoffleit Summer Fellowship 2026 хөтөлбөрийн өргөдөл албан ёсоор нээгдсэн бөгөөд дэлхийн бүх орны оюутнуудад нээлттэй, бүрэн санхүүжилттэй тэтгэлэг юм.
Энэхүү хөтөлбөр нь 8 долоо хоног үргэлжлэх бөгөөд 2026 оны 6–7 дугаар сард зохион байгуулагдана. Оролцогчид Yale их сургуульд одон орон судлалын чиглэлээр судлаачаар ажиллаж, туршлагатай багш, судлаачдын удирдлага дор судалгааны ажил гүйцэтгэх боломжтой.
Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
- Хүлээн авагч улс: АНУ
- Байршил: Yale их сургууль
- Хугацаа: 8 долоо хоног
- Санхүүжилт: Бүрэн
- Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 2 дугаар сарын 15
Санхүүгийн дэмжлэг
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дараах бүх зардлыг бүрэн хариуцуулна. Үүнд:
- Долоо хоногийн тэтгэлэг: 450 ам.доллар (2 долоо хоног тутам олгоно)
- Оюутны байр: Yale их сургуулийн түүхэн оюутны хотхонд үнэ төлбөргүй байрлана
- Хоолны эрх: Долоо хоногт 15 удаагийн хоолны ваучер
- Аяллын зардал: Нислэг болон бусад тээврийн зардалд 1,000 ам.доллар хүртэл нөхөн олговор олгоно

Шаардлагатай мэргэжлийн чиглэл
- Одон орон судлал (Astronomy)
- Астрофизик
- Физик
Тавигдах шаардлага (Eligibility Criteria)
- Иргэншил: Аль ч улсын иргэн байж болно
- Суралцаж буй түвшин: Бакалаврын 2 эсвэл 3 дугаар курсын оюутан
- Мэргэжил: Одон орон судлал, астрофизик эсвэл физикийн чиглэлээр суралцаж байх
- Ирээдүйн зорилго: Магистрын болон докторын түвшинд үргэлжлүүлэн суралцах сонирхолтой байх (давуу тал болно)
- Дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны FAQ-аас унших боломжтой

Өргөдөл хэрхэн гаргах вэ?
Өргөдлийг Yale их сургуулийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр гаргана.
- Өргөдлийн хураамж байхгүй
- Албан ёсны өргөдлийн холбоосыг тухайн вэбсайтаас авна








