Олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд оролцохоор болжээ

Монголын өсвөрийн эрдэмтдийн анхдугаар уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн лаборатори 4-р сургуулийн сурагчид амжилттай оролцож, олон улсын тэмцээнд оролцох эртэй болжээ.
Тус анхдугаар тэмцээний инженерчлэлийн ангилалд Сэлэнгэ аймгийн ЕБ-ийн лаборатори 4-р сургуулийн 10б ангийн сурагч Ч.Мөнхсоёл оролцож, тэргүүн байр, компьютерын ухааны ангилалд оролцсон 9б ангийн сурагч Б.Номин, Н.Тэмүүжин нар тус тус тэргүүн байрт шалгарсан байна.
Уг уралдаанаас шалгарсан эхний 6 шинжлэх ухаанч, судлаач шилдэг сурагчид энэ оны 4 дүгээр сард Энэтхэг улсын Шинэ Дели хотод болох Олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ.
1994 оноос эхэлсэн энэхүү Олон улсын Өсвөрийн эрдэмтдийн уралдаанд манай улс энэ жилээс оролцох эрхтэй болсон байна.
Ингээд улсын анхдугаар уралдааны эхний шалгаруулалтаа сум дүүрэг, аймаг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эцсийн шалгаруулалт буюу улсын хэмжээнийхийг энэ сарын 17-ны өдөр МУИС дээр амжилттай зохион байгуулжээ.
32 жилийн түүхтэй энэхүү олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд өнөөг хүртэл шинжлэх ухаан, инженерчлэлийн 6 салбар чиглэлд нийтдээ 2500 гаруй судалгааны илтгэл танилцуулагдсан байна.








