Гадаад, дотоодын 541 мянга гаруй жуулчин иржээ

Архангай аймгийг зорих гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгджээ. 2025 онд гадаад, дотоодын 541 мянга гаруй жуулчин ирсэн байна.  

Сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын жуулчин 59 хувиар, дотоодын жуулчин 71 хувиар тус тус өссөн байна. Энэ нь 2023 онд АРА төв байгуулагдаж, зуны турш хөтөлбөр зарлаж, олон талт үйл ажиллагаа явуулсны үр дүн гэж харж байна.

Тухайлбал, 2023 онд гадаадын 19892 жуулчин ирсэн бол 2025 онд 31671 болж өссөн байна. Харин дотоодын жуулчдын хувьд 2023 онд 297121 жуулчин ирсэн бол 2025 онд 509769 болж өссөн байгаа юм.

Энэ онд мөн л тов тодорхой аялал жуулчлалын эвэнтүүд болно. Дор хүснэгтээр харуулъя. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.185)