"Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн гарч байна

 Өнөөдөр болох үйл явдал

08:00 цагт: Olloo апп-ын танилцуулга уулзалт "New cafe"-д болно.

13:30 цагт: “Түшдийн Рашаан” бясалгал, урлал, халуун рашаант амралтын газрын “2026 өвлийн үзэсгэлэн”-гийн нээлт Монголын театрын музейд болно.

 

-2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

 Үзэсгэлэн:

 -Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл гарна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)