Энэ 7 хоногт Монгол Улсад

2026 оны нэгдүгээр сарын 5-11-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

1 дүгээр сарын 7-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 8-11-нд: Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд болно.

1 дүгээр сарын 10-нд: “Талх-Чихэрийн хэвийн боовны баяр”, Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

1 дүгээр сарын 11-нд: Дархан-Уул аймгийн 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

 -Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д 2026 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.

-2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл”  үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Орон нутагт:

1 дүгээр сарын 7-нд: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, адуучин залуусын авхаалж самбааг сорих зорилгоор сумын аварга шалгаруулах адуучин тэмцээнийг зохион байгуулна. 

Хилийн чанадад:

 -Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.181)