Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
НЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын тогтолцоог хөгжүүлэх аж. Хамтын ажиллагаа нь агаарын чанарыг удирдах, сайжруулахтай холбоотой технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх, агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулахад хамтран ажиллах, агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлж, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мэргэжилтэн солилцох болон сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа шинжилгээг хийнэ.
Мөн Монгол Улс, БНСУ-ын агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой юм.








