Уншвал зохих санхүү, эдийн засгийн тухай 5 ном
Бид эдийн засгийн уналт өсөлт, инфляци, улс төрчдийн алдаатай бодлого, санхүүгийн хямрал юунаас болж үүсдэг учир шалтгааны талаар ойлголттой байх нь чухал. Энэ бүгдийг хамгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар тайлбарлаж чадах санхүү, эдийн засаг, улс төрийн талаар шилдэг номуудыг та бүхэнд танилцуулж байна.
Why Nations Fail (Дарон Ачемоглу, Жеймс Робинсон)
Дарон Ачемоглу болон Жеймс Робинсон нар энэхүү хамтын бүтээл номдоо яагаад зарим улс ингэж үсрэнгүй хөгжиж байхад зарим нь улам доройтоод байдаг талаар 15 жил хийсэн судалгааны үндсэн дээр бичжээ. Төрийн олон нийтэд хүртээмжтэй “институц” буюу тогтолцоог бий болгож чадвал эдийн засгийн өсөлт бий болдог талаар маш ойлгомжтой тайлбарлах болно.
Good Economics for Hard Times (Абхижит Банержи, Эстер Дуфло)
Нобелийн шагналт эдийн засагч гэр бүл болох Абхижит Банержи, Эстер Дуфло нарын хоёр дах ном эдийн засгийн талаар ойлголтгүй хүн уншихад ч маш ойлгомжтойгоор бичигдсэн. Та хэрвээ тэдний анхны ном болох “Poor Economics” -ыг уншиж байсан бол эдийн засагч хосууд цагаачлал, тэгш бус байдал, худалдаа зэрэг маргаантай асуудлуудын ард байгаа учир шалтгаан болоод сонирхолтой баримт нотолгоог цуглуулж тайлбарлахдаа гаргууд гэдгийг мэдэж байх учиртай.
Too Big to Fail (Эндрю Росс Соркин)
2008 оны санхүүгийн их хямралаар Уолл Стрит болон Вашингтоны шийдвэр гаргагчид санхүүгийн систем болоод өөрсдийгөө аврахын тулд хэрхэн тэмцэлдэж байсан тухай бодит түүхийн талаар өгүүлнэ.
Lords of Finance (Лиакат Ахамед)
Пулитцерийн шагнал хүртсэн энэхүү ном нь 1920-иод оны сүүлээр дэлхийн эдийн засагт болсон сүйрлийн тухай болоод дэлхийг донсолгосон дөрвөн банкирийн сонирхолтой түүхийг өгүүлэх болно.
Capital in the Twenty-First Century (Томас Пикетти)
Францын эдийн засагч Томас Пикетти 18-р зуунаас хойших Европ болон АНУ-ын баялаг болоод орлогын тэгш бус байдлыг судалсны үндсэн дээр эдийн засаг, нийгмийн үндсэн хэв маягийн бүтцийг тодорхойлж шинэ түвшинд гаргасан бүтээл юм.