ОХУ-аас Монгол Улсад 1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлнэ

 Орос-Монголын хэлэлцээрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад жилд 1.8-1.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн, 60 мянган тонн онгоцны түлш нийлүүлнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын Эрчим хүчний яам, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хооронд газрын тосны бүтээгдэхүүн, нисэх онгоцны түлш нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. “Тус улсад “Роснефть, “Газпром нефть” компаниуд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа, хоёр улсын Засгийн газар, хоёр улсын Эрчим хүчний сайд нар энэ ажлыг дэмжихэд чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлэлцээрт Орос, Монголын аль алинд нь ашигтай байхын тулд хэрхэн ажиллах талаар тусгасан" гэж сайд тайлбарлав.

С.Цивилевийн хэлснээр, ОХУ нь Монголын импортын шатахууны бараг 99 хувийг хангадаг, дизель түлшний эзлэх хувь үүнээс арай бага байна. Монголд нисэх онгоцны түлш нийлүүлэх тухайд ярихдаа, тэрбээр шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай түлшийг ОХУ 100 хувь нийлүүлнэ гэв. “Түүнээс гадна, бид бүх талд харилцан ашигтай байхаар тохиролцсон, Бид хамтарсан компанийг 60:40 хувийн харьцаагаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулах зарчмуудаа тодорхойлсон. Бид үргэлж хоёр талдаа ашигтай байх гэсэн зарчмаар хэлэлцээ хийдэг” гэж тэрбээр хэллээ. 

ВЛАДИВОСТОК, 2024 оны есдүгээр сарын 5 /TASS/.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)