Олон улсын хүүхдийн спортын наадмаас Оросын өсвөрийн тамирчид 43 медаль хүртжээ

Монгол Улсад болсон 10 дахь удаагийн олон улсын хүүхдийн спортын наадамд Оросын өсвөрийн тамирчид нийт 43 медаль хүртсэн тухай ОХУ-ын Биеийн тамир, спортын Улсын хороо мэдээллээ.

“ОХУ, БНХАУ ба Монгол Улсын хүүхдүүд спортын 9 төрөлд нийт 525 багц медалийн төлөө өрсөлдлөө. Оросын шигшээ багийг төлөөлөн оролцсон БНБуриад улсын 133 өсвөрийн тамирчин нийт 43 медаль, тэдгээрийн дотор 5 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн тухай Улсын хорооны мэдээлэлд дурджээ.

Гурван улсын тамирчид сагсан бөмбөг, мини хөл бөмбөг, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, бөх, бокс, хөнгөн атлетикийн төрлөөр өрсөлдсөн байна.

Энэхүү олон улсын хүүхдийн наадам 2009 оноос хойш гурван улсад ээлжлэн явагдаж байгаа юм. Өмнөх 9 дэх удаагийн наадам 2019 онд ОХУ-ын Чита хотод болсон бөгөөд цар тахлын улмаас таван жил засварласны дараа Монголд ийнхүү явагдлаа. Тус улс хүүхдийн спортын наадмыг дөрөв дэх удаагаа зохион байгуулсан нь энэ юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)