Орос, Вьетнамын тал стратегийн түншлэлийн тухай мэдэгдэл баталлаа

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Вьетнам улсад хийж буй төрийн айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааны тухай 11 орчим баримт бичигт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин, Вьетнамын Ерөнхийлөгч То лам нар мөн “Найрсаг харилцааны үндэс сууриудын тухай Орос-Вьетнамын гэрээ хэрэгжсэний 30 жилийн ойн хүрээнд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх тухай” мэдэгдлийг баталжээ.

Түүнчлэн Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай болон Орос, Вьетнамын их сургуулиудын хооронд хоёр талын гэрээнүүд байгуулсан байна. Талууд мөн Вьетнамын нутагт цөмийн шинжлэх ухаан, технологийн төв барих төслийг хэрэгжүүлэх хуваарийг баталлаа.

Эрчим хүчний салбарын харилцааг бэхжүүлэх талаар хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Оросын газрын тос, байгалийн хийн компани Вьетнамын 11.2-р талбайг ашиглах тусгай зөвшөөрлийг авсан бол байгалийн хийн өөр нэгэн компани тус улсын эрх баригчидтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Вьетнам улсад төрийн айлчлал хийхээр зургаадугаар сарын 19-нд хүрэлцэн иржээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар пүрэв гарагт хэлэлцээ хийсний дараа гарын үсэг зурсан баримт бичгүүдийг солилцох ёслол боллоо.

ХАНОЙ, 2024 оны зургаадугаар сарын 20 /TASS/.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)