Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна

Б.ТУУЛ

Үндэсний баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг сонгон шалгаруулах асуудал жил бүр олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл 2024 онд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 17-нд хуралдаж, зарим гол асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

 Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн баяр  наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайнментын Б.Анар, “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ нар тунаж үлджээ.  

Ингээд орчин үеийн шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх, түүх, орчин цагийг хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар олон нийтийн баяр наадам, ёслолын үйл ажиллагааны туршлагатай “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ сонгогдсон байна.

Тэрээр энэ жилийн наадмын нээлтийг “Эх дэлхий, эх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд найруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Сүүлийн шатанд тунаж үлдсэн хоёр багийн тухайд санхүүгийн санал эрс ялгаатай байжээ. Тухайлбал Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага буюу 2.9 тэрбумыг санал болгосон бол Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)