БНХАУ 2030 он хүртэл жил бүр 300 сая тонн эрчим хүчний нүүрс олборлоно

БНХАУ эрчим хүчний нүүрсний үнэ болон цахилгаан станцуудын нийлүүлэлтийг тогтворжуулах зорилготойгоор 2027 он гэхэд дотоодын нүүрсний үйлдвэрлэлийн нөөцийн системийг бий болгох дүрмийг эцэслэн баталжээ.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн арванхоёрдугаар сард анхлан төсөл хэлбэрээр гаргасан дүрэмд 2030 он хүртэл жил бүр 300 сая тонн эрчим хүчний нүүрс олборлохоор тусгажээ. Хятад улс 2021 онд уурхайн, боомт, цахилгаан станц болон бусад зориулалтын агуулахуудад жилийн олборлолтын 15 хувьтай тэнцэх нүүрсний нөөцтэй болох зорилт тавьсан.

Хятадын хамгийн том нүүрс олборлогч бүс нутаг болох Шаньси, ӨМӨЗО, Шэньси, Шинжаан дахь аюулгүй байдлын сайн нөхцөл бүхий томоохон хэмжээний, орчин үеийн уурхайнуудыг нүүрсний нөөцийн төлөвлөгөөнд оруулахыг БХАТИХ-ын мэдэгдэлд дурджээ. Хятад улс өнгөрсөн онд 4.66 тэрбум тонн нүүрс олборлож, дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч орон болсон юм.

Энэ онд Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлсэн ч үйлдвэрлэлийн өсөлт ердөө нэг хувиар өсөх хандлагатай байгаа тул нүүрсний үйлдвэрлэл энэ ондоо тогтвортоо байх төлөвтэй байна гэж салбарын шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)