БНХАУ-ын I улирлын нүүрсний импорт 17 хувиар өсжээ

Хятадын нүүрсний салбарынхан энэ онд импортын хэмжээгээ өсгөхгүй гэж мэдэгдэж байгаа ч дэлхийн хамгийн том худалдан авагчийн “хоолны дуршил” нэмэгдсэн хэвээр байгааг эхний улирлын статистик харуулж байна.

“Kpler”-ийн түүхий эдийн шинжээчдийн нэгтгэсэн тоо баримтаас үзвэл, Хятадын бүх төрлийн нүүрсний импорт 2024 оны эхний улиралд 97.43 сая тонн болсон нь 2023 оны мөн үеийн 83.36 сая тонноос 16.9 хувиар өссөн байна. Хятад улс 2023 онд 474.42 сая тонн нүүрс импортлосон бөгөөд энэ онд 450-500 сая тонн нүүрс импортлох төлөвтэй байна. 2024 оны эхний хоёр сарын гаалийн албан ёсны мэдээллээр нийт нүүрсний импорт 74.52 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн байна.

Хятадын импоотоор авч буй нүүрс  зэргэлдээ орнуудаас, тэр дундаа ган үйлдвэрлэхэд ашигладаг нүүрсийг нийлүүлдэг Монголоос орж ирдэг. Хятад улс зарим металлургийн нүүрсийг далайгаар  импорлодог бол дийлэнх хувийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон үйлдвэрлэлийн зарим процесст ашигладаг эрчим хүчний нүүрс эзэлдэг.

Аж үйлдвэрийн процессыг цахилгаанжуулж, цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт нэмэгдэж, хэрэглэгчид агааржуулагч гэх мэт цахилгаан хэрэгсэлд илүү их мөнгө зарцуулж байгаа тул цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүнээс хурдан өсөж байна. Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлж буй бусад хүчин зүйлүүд, тухайлбал, усан цахилгаан станцын үйлдвэрлэл өсөх магадлалтай ч нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд нүүрсийг ашиглах шаардлагатай хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрчим хүчний нүүрсний үнэ буурч, “SteelHome”-ын зөвлөхүүд хойд Чинхуандао “SH-QHA-TRMCOAL” боомт дахь нүүрсийг тонн нь 810 юань буюу 112.03 ам.доллараар үнэлсэн байна. Энэ нь хоёрдугаар сарын 28-нд тонн нь 940 юаньд хүрч байсан сүүлийн үеийн дээд цэгээс буурч, өнгөрсөн оны энэ үед давамгайлж байсан 1040 юанаас ч доогуур үзүүлэлт юм.

Эх сурвалж: XM

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.97.34)