АНУ цэргийн шинэ багц тусламжийг Украинд илгээнэ

АНУ-ын эрх баригчид сум, зэвсэг, техник хэрэгсэл бүхий, 300 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламжийг Украинд удахгүй илгээхээр шийдвэрлэжээ. 

Гэсэн хэдий ч энэ нь Киевийг дэмжихэд туйлын хангалтгүй гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд илүү их хэмжээний хөрөнгө мөнгө хуваарилах хуулийн төслийг яаралтай батлахыг Конгресст дахин уриалав.

Вашингтоноос мягмар гарагт зарласан энэ удаагийн тусламжийн багц нь он гарснаас хойш үзүүлж буй анхны тусламж юм. Хамгийн сүүлд Киев өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд Америкийн тусламжийг хүлээн авч байжээ.

Пентагоны цахим хуудсанд гарсан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар шинэ багц тусламжийн хүрээнд Украин улс “Стингер” зинетийн пуужин, зэрэг галлагч HIMARS тийрэлтэт системийн сум, 155 мм-ийн их бууны сум, 105 мм-ийн сум, АТ-4 танк эсэргүүцэгч гранат харвах төхөөрөмж, галт зэвсгийн сум, сэлбэг хэрэгсэл болон бусад техник хэрэгслийг хүлээн авах аж. 

Эх сурвалж: ВАШИНГТОН /BBC/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)