Баасан гаргаас цас орж, хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаан, тогтуун байгаа ч энэ сарын 15-наас цас орж, хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид болон иргэдэд анхаарууллаа.

Тодруулбал, 15-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Харин 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурах төлөв ажиглагджээ. Салхи 15, 16, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах нь. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29 хэм хүрч хүйтрэх бол өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод маргааш дөрөв, нөгөөдөр хоёр хэмийн дулаан. Харин бямба гарагт цас орох бөгөөд шөнөдөө -7, өдөртөө -3 градус хүйтэн байна. Тэгвэл ням гарагт цас орохгүй, шөнөдөө 12, өдөртөө -5 хэмийн хүйтэн байх нь ээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)