Молдовад хиймэл оюун ухаан ашиглан дарс гарган авчээ

Молдова улсын дарс үйлдвэрлэгчид түүхэндээ анх удаа хиймэл оюун ухаан ашиглан нэрсэн дарсыг Дюссельдорф хотноо болсон “ПроВайн-2024” олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

“Энэ жил Молдова улсын дарс үйлдвэрлэгчдийн хувьд түүхэн жил болж байна. Бид хиймэл оюун ухааныг ашиглан  “Челарис” дарсыг гаргалаа. Энэхүү бүтээгдэхүүн нь манай улсын олон зууны түүхтэй дарсны соёл, хамгийн дэвшилтэт технологийн үр дүн юм. Дарсыг Дюссэльдорф хотноо зохиогдсон олон улсын дарс, оргилуун дарс, жимсний арзны үзэсгэлэнд танилцууллаа” гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. 

Шинэ дарс үйлдвэрлэх туршилтын төслийг Усан үзмийн мод, дарсны үндэсний алба (ONVV) гурван жилийн өмнө  Техникийн их сургуулийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эхлүүлсэн байна. 

Германы Дюссельдорф хотноо жил бүр болдог дээрх үзэсгэлэнд Молдовагийн дарс үйлдвэрлэлийн 50 гаруй төлөөлөл оролцжээ. Тус улс дэлхийн 70 гаруй оронд дарс экспортолдог бөгөөд дарсны үйлдвэрлэл нь гол салбаруудын нэг юм.

Эх сурвалж: КИШИНЁВ  /esp.md/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)