БНХАУ батлан хамгаалах зардлаа 7.2 хувиар нэмнэ

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган эхэллээ. Долоо хоног үргэлжлэх чуулганы эхний өдөр БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг тодорхойлсон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны илтгэлийг сонслоо.  

Энэ үеэр Ли Чян Хятадын эдийн засаг хүндрэлтэй тулгарсаныг хүлээн зөвшөөрсөн ч энэ онд өсөлтийг таван хувьд хүргэх зорилт тавьж буйг танилцууллаа. 

Татварын шинэчлэл, технологийн хөгжил хийгээд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтад тулгарч буй саад тотгорыг арилгахын тулд засгийн газар бонд хэлбэрээр нэг их наяд юань (139 тэрбум доллар) гаргахаар төлөвлөж байна. Мөн хот суурин газарт шинээр 12 сая ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд хүргэх зорилт тавилаа. Энэ онд батлан хамгаалах салбарын төсөв 7.2 хувиар нэмэгдэж, 1.66 их наяд юань (231.4 тэрбум доллар)-д хүргэхийн зэрэгцээ төсвийн идэвхтэй зохицуулалт, мөнгөний хянуур бодлогыг үргэлжлүүлж, гэдгээ Ерөнхий сайд Ли мэдэгдлээ. Ингэснээр төсвийн алдагдал болон ДНБ-ий харьцааг 3 хувьд барих юм. БНХАУ-ын төсвийн алдагдал 2023 оны төсөөллөөс 180 тэрбум юаниар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)