Жефф Безос дахин дэлхийн хамгийн баян хүн болов

Amazon компанийг үндэслэгч "Bloomberg" агентлагаас зарладаг тэрбумтнуудын чансааг тэргүүллээ. Хөрөнгө чинээгээрээ дэлхийд нэгт бичигддэг байсан Илон Маскийн "Tesla" компаний хувьцааны үнэ унаснаар  Жефф Безос дахин чансааг тэргүүлэх боллоо. 

Tesla компанийн хувьцааны үнэ даваа гарагт долоон хувиар унажээ. Цахилгаан машины үйлдвэрлэгч АНУ, Хятадын зах зээлт үнээ буулгасан нь  хувьцаа унах шалтгаан болов. Харин Amazon оны эхнээс бараг 17 хувиар хувьцааны үнээ өсгөад байна. Одоо Безосын хөрөнгө 200 тэрбумаар, Маскын хөрөнгө 198 тэрбумаар үнэлэгдэж буй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)