“Coraline” 15 жилийн ойдоо зориулж 3D хувилбараар эргэн ирнэ

Laika Studios 15 жилийн ойн хүрээнд Хенри Селикийн алдартай уран зөгнөлт хүүхэлдэйн кино Коралиныг 3D хэлбэрээр дахин гаргах гэж байна.

Эл бүтээл нь цацагдсанаасаа хойш 15 жилийг үдэж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сард 3D хувилбартайгаар кино театруудад гарч эхлэх юм. Зохиолч Нил Гайман тус бүтээлээ 1990 онд бичиж эхлэн, 2002 онд дуусгаж байжээ. Үүнийг LAIKA студи 2009 онд анимейшин хэлбэрээр олонд хүргэж байсан түүхтэй.   

Коралайн анимейшин нь аймшгийн төрлийн кино шиг санагдах ч олон сургамжтай зүйл өгүүлсэн байдаг. Гэр бүлээс өөр чамайг үнэнчээр хайрлах хүн үгүй гэдгийг, зоригтой өөртөө итгэлтэй байх нь юуг ч дийлж болохыг, сайхан ааштай хүн бүр сайн хүн байдаггүй зэрэг олон сургамжийг ойлгож болно.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)