ЗАВХАН: 204 жилийн түүхтэй хүрэл тогоо Завханы музейд хадгалагдаж байна

 Завхан аймгийн Орон нутгийг судлах музейд XVIII зууны үеийн төр гэрэлтийн 10 дугаар оны үеийн хүрэл тогоо бий.

Тус тогоо нь эргэн тойрон найман тахилын сийлбэртэй. 250-300 литрийн багтаамжтай цутгамал хүрэл тогоо юм.

Завхан аймгийн музейд эдүгээ 204 жил болж байна. Тогооны бөөрөнд эргэн тойрон бичсэн уйгуржин монгол бичгийг сийрүүлбэл "XIX зууны үеийн төр гэрэлтийн 10 дугаар оны, одоогийн 1820 оны зуны тэргүүн сарын өлзийт сайн өдөр дархан Эрдэнэцогт хөвгүүн Гүржийн хамтаар бүтээв" гэсэн тайлбарыг товойлгож сийлсэн байдаг аж. Тогоог Яруугийн хүрээний лам нарын цав хийж байсан гэх түүх бий. 

250-300 л багтаамжтай хүрэл тогоо нь ХVII-XVIII зууны бүтээл юм. Уг тогоо нь Монгол Улсын хэмжээнд цөөн байдаг том тогоонуудын нэг юм.

Анх энэ тогоог Завхан аймгийн Яруу сумын нутгийн нэгэн ойгоос олжээ. Өлзий хээтэй, хүрэл цутгамал энэ тогоонд хожим Хатанбаатар Магсаржав Улиастайд цэргүүдийн хамт хооллож байсан түүхтэй.

Ташрамд, Төв аймгийн музейн Манзушир салбар Байгалийн музейн гадаа байх тогоо нь мөн Монгол Улсад байдаг хамгийн том тогоонуудын нэг юм. Энэхүү тогооны хүндийн жин нь 1 тн, 1800 литрийн багтаамжтай юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)