ӨВӨРХАНГАЙ: Хужирт сумын Эрэн хайх, аврах бүлэгт “Зил 131” автомашиныг шийдвэрлэж өгнө

 Улсын Онцгой комиссоос Өвөрхангай аймаг руу хоёр багийг томилж ажиллууллаа.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан баг Баруунбаян-Улаан суманд ажиллаж, бүр 60 тонн хивэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын ахалсан баг Богд, Гучин-Ус суманд ажиллаж, 40-60 тонн хивгийг малчны хотонд хүргэн дэмжлэг үзүүлсэн юм. Ингэснээр нэг малчин өрхөд 10-аад шуудай хивэг хуваарилагдаж байна.

Мөн Ажлын баг аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй хамтран Хархорин, Хужирт суманд ажиллаж, тус бүр 50 тонн тэжээлийг шаардлагатай өрхүүдэд хуваарилан олголоо. Энэ үеэр сумдын Онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах чиглэлээр заавар, зөвлөмжийг өгсөн юм.

Түүнчлэн өвөлжилтийн хамгийн хүнд нөхцөлд байгаа Хужирт сумын Эрэн хайх, аврах бүлэгт туулах чадвар сайтай “Зил 131” автомашиныг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Тус суманд 1270 малчин өрхийн 247 мянган мал хаваржиж буйгаас одоогийн байдлаар 652 мал хорогдоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)