Зудад нэрвэгдсэн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж үзүүлж байна

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2023-2024 оны өвөл төмөр болон цагаан зудтай байгаа 19 аймаг, 1 дүүргийн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлж эхэллээ.

Тусламж хүргэх ажлын багийн уулзалт өнөөдөр цахимаар боллоо. Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг, Монголын улаан загалмай ниймгэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар оролцов.

 Хурлын үеэр 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар аймгийн зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хүмүүнлэгийн тусламжийг малчдад шуурхай хүргэх чиглэл авсан юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)