БАЯН-ӨЛГИЙ: 1118 тонн тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

Улсын Онцгой комиссоос Баян-Өлгий аймагт 1118 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн гэж аймгийн Засаг дарга А.Камелият мэдэгдлээ.

Тухайн тэжээлийг сумдад хуваарилж малчдад олгох аж.

Түүнчлэн тус аймагт 20 мянган боодол өвс бэлэн байгаа ба үүнийг өнгөрсөн оны үлдэгдэл тэжээлтэй хамт Булган, Сагсай, Улаанхус, Цэнгэл зэрэг сумдын хотноос мал нь гарахгүй байгаа, мөн малчид нь хол газар нүүж байгаа сумдын мал хоноглон өнгөрөх буудлуудад үнэгүй олгохоор болсон байна.

Улсын Онцгой комиссоос тус аймагт 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон тэжээлийг энэ сарын 21-ний өдөр нэгдсэн журмаар аймгийн төвөөс сумдад ачуулах ажээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)