Он гарснаас хойш 34 мянган жуулчин иржээ

Манай улсад он гарснаас хойш буюу өнгөрсөн нэгдүгээр сард 34 мянган жуулчин иржээ.

Энэ талаар аялал жуулчлалын холбоо, салбарын яамнаас мэдээллээ. Гадаад, дотоодын аялагч, жуулчдыг энэ хоёрдугаар сард болох “Түмэн тэмээний баяр”, “Ингэний айрагны баяр”, мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээн, нийслэлд зохион байгуулах өвлийн явган алхалтын фестиваль зэрэг өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаа хүлээж байна.

Мөн ирэх гуравдугаар сарын эхний өдрүүдэд мөсний баяр “Хөх сувд” уламжлал ёсоор болох бөгөөд энд 40 мянган жуулчин ирнэ хэмээн Хөвсгөл аймгийн зүгээс тооцоолоод байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)