Гал түймрийн хохирлыг барагдуулах зардлыг Засгийн газраас гаргаж, буруутай этгээдээс нэхэмжилнэ

Б.ОРГИЛ

"Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр энэ сарын 24-ны шөнө их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байгаа том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал түймэр, дэлбэрэлтээс үүдсэн гамшиг осол гарсан билээ. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 25-нд болж, хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний нэг нь гал түймрийн гамшиг осолд өртсөн иргэдийн асуудал юм. Тухайлбал,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт энэ сарын 24-ний 1 цаг 6 минутад гарсан гал түймрийн нөхцөл байдал, яаралтай шийдвэрлэх асуудлын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагууд хуралдаанд танилцуулав.

Зам тээврийн осол, галын шалтгааныг тогтоохоор цагдаа, шүүхийн шинжилгээ, прокурорын байгууллагын ажлын хэсгүүд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийж байгаа аж.

УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны  өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Эх сурвалж: www.News24.mn

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)