Монгол, Орос, Хятад улсын хамтарсан хоккейн тэмцээн эхэллээ

Б.Оргил

2024 оны Монгол, Орос, Хятад улсын хамтарсан олон улсын хоккейн урилгын тэмцээн өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр Хөххотын Дунхэ мөсөн гулгуурын талбайд нээлтээ хийгээд байна. 

Таван өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд, Орос, Монголын хоккейн гурван баг урилгаар Харбин хотын хоккейн нийгэмлэгийн баг, Эвэнкийн хоккейн баг, Хөх хотын хоккейн багтай ур авьяасаа сорьж, туршлага солилцох юм байна.Энэхүү урилгын тэмцээнийг Хөххотын Ардын захиргаанаас санаачлан зохион байгуулжээ.  

 Эх сурвалж: China Radio International.CRI

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)