Эрүүл тольгор арьсны нууц

Гялалзсан арьс, эрүүл чийрэг бие бялдрын гол нууц нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн билээ.  Шим тэжээлээр баялаг хүнс хэрэглэх нь арьсны байгалийн өнгийг сэргээж, батга болон нарийн үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Тиймээс энэ нийтлэлээрээ Гялалзсан эрүүл арьсны гол нууц болох 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.   

 

Хар шоколад: Какао нь арьсыг чийгшүүлж, илүү чанга, уян хатан болгож арьсны хаванг буулгах ид шидтэй. Тиймээс антиоксидантын агууламж өндөртэй 70% какао агуулсан хар шоколаднаас өдөрт хоёр нүд идэхэд л хангалттай.  

Жимс: Жимс нь маш өндөр антиоксидант агуулдаг тул мөн жил арьсны байгалийн уян чанарыг сэргээн илүү эрүүл харагдуулдаг.  

Тараг: Цагаан идээнд агуулагддаг уураг нь арьсыг чангалж гаднын хүчин зүйлд илүү тэсвэртэй болгодог.  

Шош: Шош нь цайрын агууламж өндөртэй тул арьсанд үүссэн нөсөө толбыг бүдгэрүүлдэг байна.  

Шар буурцаг (буурцгийн сүү): Шар буурцаг нь эрдэс бодис, уургийн агууламж баялаг учир арьсны өнгийг жигд болгодог. 

Овъёос: Овъёос нь витаминаар баялаг төдийгүй биед удаан задарч, цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгадаг онцлогтой. Цусан дахь сахрын хэмжээ ихсэх нь хялгасан үрчлээ үүсгэж, нөсөө бий болгодог. Тиймээс өдөр тутамдаа овьёос хэрэглэхийг санал болгоё. 

Наранцэцэгийн үр:  Наранцэцэгийн үр бүхий самар нь Е витаминаар баялаг тул арьсны өнгөн давхаргыг нарны гэрлээс хамгаалж уян хатан байдлыг хадгалдаг.  

Анар(-тай бүтээгдэхүүн): Анар нь арьсны цусны урсгалыг зохицуулдаг энэ нь арьсны өнгийг сэргээдэг. Мөн арьсны гадаргууд түрхсэнээр зураасыг багасгаж, чийгшүүлнэ.

Маалингын үр болон хушга:  Хушга нь арьсны уян хатан чанарыг сайжруулдаг омега-3 тосны хүчлийг агуулдаг. Самар нь коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг зэсээр баялаг юм.

Чинжүү: Ногоон, шар өнгийн ногоог тогтмол иддэг эмэгтэйчүүдийн нүдэнд хялгасан үрчлээ бага үүсдэг. Мөн чинжүү тогтмол хэрэглэх нь нарны туяаны нөлөөнөөс үүсэх арьсны мэдрэмтгий байдлыг бууруулж илүү тэсвэртэй болгодог. 

Эх сурвалж: Healthfitnessrevolution

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)