ТӨВ: "Уран бичвэр" цахим уралдаан зарлалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Уран бичвэр" цахим уралдааныг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас зарлав.

Тодруулбал, “Тэмцээнд Төв аймгийн харьяат, монгол бичиг, уран бичвэр сонирхогчид насны хязгааргүйгээр оролцох боломжтой.

Уралдаанд орох хүсэлтэй иргэд бүх төрлийн материал дээр өгөгдсөн эхийг хуулан гараар бичиж tovith@gmail.com хаягаар илгээнэ.

Материалыг энэ сарын 8-10-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд 7027-4066 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай" гэв. 

Уралдаанд дараах өгөгдсөн эхийг бичиж оролцох аж.

(Монголын ард түмэн бид:

-Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан

Хөгжүүлэхийг эрхэм зориго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна)

Энэхүү уралдааныг 2021 онд анх зохион байгуулж байсан бөгөөд тухайн үед 5 сумын 12 оролцогч бүтээлээ ирүүлж байв. 

Тус уралдаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сурталчлах, таниулах, хуулийг биелүүлэх, хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг залуу хойч үед төлөвшүүлэх, монгол бичгийг дээдэлж, монгол уран бичвэрийг үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, зохистой хэрэглээ бий болгох, монгол өв соёлоо бахархан, өв тэгш хүмүүжил, зөв боловсрол олгох зорилготой аж. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)