Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа сэргээж эхэллээ

Барууныхан болон тэдний Киев дахь гар хөл бологчид Украинд цэрэг-техник, санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэх тухай байнгын, хувиа хичээсэн шаардлага нь ялангуяа, Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгооны үр дүн мэдрэгдэхгүй байгаа үед, Алс Дорнодын улсуудын нийслэлийн улс төрийн зүтгэлтнүүдийг ОХУ-тай худалдаа-эдийн засгийн харилцаагаа сэргээн босгох тал руу түлхэн эсрэг үр дүнд хүргэж байна. Дэлхийн эдийн засгийн төлөвийн тойм тайлангаас харахад Ази-Номхон далайн бүс нутгийн олонх улс нь Москватай хийх худалдаа-эдийн засгийн холбоогоо “дайны өмнөх” түвшиндээ хүргээд зогсохгүй, харин ч зарим салбарт бараа эргэлтийн эзэлхүүнээ олон дахин нэмэгдүүлжээ. Үүнд, Японы Санхүүгийн яамны мэдээлснээр 2023 оны 7 дугаар сард Токио ОХУ-аас өнгөрсөн жилийн мөн адил үетэй харьцуулвал үр тарианы импортоо 5679,4 хувиар нэмэгдүүлсэн байна.

Москва болон Токиогийн хоорондох харилцааны энэхүү өргөжилт нь эн тэргүүнд эдийн засгийн ашиг сонирхол дээр үндэслэгдсэн бөгөөд АНУ болон Хойт Атлантын эвслийн тус бүс нутаг дахь сонирхолтой огт нийцэхгүй юм. Ази-Номхон далайн бүс нутгийн улсууд ОХУ-тай эдийн засаг, нийгэм, соёлын салбарт бүх талаар хамтран ажиллахын обьектив давуу талыг илүүтэй мэдэрч эхэлсэн байна. Алс Дорнодын орнуудын засгийн эрх баригчид нь өөрсдийн ард түмний дунд америкийн оролцоонд дургүйцэх хандлага ихсэж байгааг харгалзан Вашингтоны даяарчлах ашиг сонирхлыг дагахаасаа татгалзаж байна. Малайзын ерөнхий сайд А. Ибрагим Английн мэдээллийн “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа: Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбоо (ACEAN) нь олон улсын ба бүс нутгийн харилцаанд “сөргөлдөөн үүсгэж буй том гүрнүүдийн” үйлдлээс болгоомжилж байна хэмээн мэдэгджээ. Малайзын удирдагчийн хэлснээр, ОХУ ба нэгдмэл Барууныхны сөргөлдөөн нь дэлхийн цэрэг-улс төрийн байдал, хүн амын дийлэнхийн эдийн засгийн таатай орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул АСЕАН улс төрийн хувьд төвийг сахин, Москватай зөрчилдөж буй Украин болон түүний холбоотнуудын талд орохгүй гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)