Монгол залуус "PUBG Mobile"-ийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Цахим спортын PUBG Mobile төрлийн “PMGC 2023” тэмцээнд Монголын IHC баг тэргүүлж, Дэлхийн аварга боллоо.

Түүгээр зогсохгүй Монголын Stalwart Esport баг дэд байрт, 4Merical Vibes баг дөрөвдүгээр байрт шалгарч, Монголын E спортын залуус ДАШТ-ийг байлдан дагууллаа.
 

1-р байр: IHC ESPORTS $453,500

2-р байр: Stalwart Esports  $263,000

3-р байр: 4Merical Vibes $144,000
 

  • MVP - Zyol (Монгол)
  • Gunslinger Zyol (Монгол)
     


Сануулахад, өнгөрсөн аравдугаар сард Монголын цахим спортынхон мөнгөн медаль хүртэж, Азийн наадамд шуугиан тарьсан билээ.

Манай тамирчид Азийн наадмын финалд Dota 2 төрлийн алтан медалийн төлөө өрсөлдөж, оддын цуглуулга Хятадын багийг эхний 40 минутанд буулган авсан ч хоёр, гурав дахь тоглолтод эн тэнцүү өрсөлдөөний дараа харамсалтайгаар ялагдал хүлээсэн юм. 
 

Цахим спортын тамирчдадаа өндөр амжилт хүсье. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.129.175)