Анхны том чадлын цахилгааны ачаалал бууруулах батерей станц ашиглалтад оржээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлын хүрээнд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны 2022 оны наймдугаар сард эхлүүлж байсан бол 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцын өргөтгөл өчигдөр ашиглалтанд оржээ.

Монгол Улсын анхны том чадлын энэхүү батерей станц нь өчигдөр анхныхаа өдөр цахилгааны оргил ачаалал болон ОХУ аас авах импортын цахилгааны хэрэглээг  59МВт-аар бууруулж чаджээ. 

Цаашид ОХУ-ын станцуудад гэмтэл гарахад  манай улсын эрчим хүчний салбар бие даах боломжтой болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)