Нохой, тагтаа, мэлхий: Анхаарал татаж буй цүнхний хэлбэр

Өдөр тутамд үүрэхэд тохиромжтой, багтаамж сайтай практикал цүнхнүүд үргэлж эрэлттэй байдагтай зэрэгцэн уруулын будаг, утаснаас өөр зүйл багтахгүй ч амьтны дүрсээр хийгдсэн этгээд цүнх ч мөн хүмүүсийн хэрэглээнд өргөнөөр нэвтэрч болдгийг энэ улирлын микро трендээс харж болно.

Сүүлийн үед kidcore буюу хүүхдийн хувцаслалтаас сэдэвлэсэн өнгөлөг хэв маяг дэлгэрч эхэлсэн. Үүнийг даган цүнхний загвар ч мөн адил Диснейн хүүхэлдэйн киноноос гарч ирсэн мэтээр өөрчлөгдөж байна.

Ийм төрлийн загвар урлахдаа дизайнер Жонатан Андерсон гарамгай нэгэн. Loewe брэндийн бүтээлч захирал тэрээр цуглуулгынхаа хүрээнд зааны хэлбэртэй цүнх урлаж, харин өөрийн брэнд болох JW Anderson-ы загварын шоун дээр мэлхий болон тагтааны дүрсээр хийсэн цүнх толилуулсан билээ. Үүний адил Thom Browne загварын ордны бүтээлч захирал Том Браун өөрийн хайртай тэжээвэр нохойгоо цуглуулгадаа тусгах дуртай. Харин Bottega Veneta брэндийн Матье Блазигийн хувьд тус трендийн контемпорари хувилбарыг танилцуулсан юм. Тодруулбал, тэрээр Bottega Veneta-гийн нэрийн хуудас болсон сүлжмэл савхин их биетэй, сардин загасны хэлбэрээр урласан бариултай "Sardine" цүнхийг хавар-зун 2023 цуглуулгадаа багтаажээ. 

Нохой, тагтаа, мэлхий: Анхаарал татаж буй цүнхний хэлбэр (фото 1)

Алекса Чанг - JW Anderson

 

Нохой, тагтаа, мэлхий: Анхаарал татаж буй цүнхний хэлбэр (фото 2)

Сара Джессика Паркер - JW Anderson

 

Нохой, тагтаа, мэлхий: Анхаарал татаж буй цүнхний хэлбэр (фото 3)

JW Anderson

 

Нохой, тагтаа, мэлхий: Анхаарал татаж буй цүнхний хэлбэр (фото 4)

Thom Browne

 

Нохой, тагтаа, мэлхий: Анхаарал татаж буй цүнхний хэлбэр (фото 5)

Sardine, Bottega Veneta

Эх сурвалж : Buro.Mongolia

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)