Украины боомтуудаас 3.7 сая тонн үр тариа тээвэрлэжээ

НҮБ, Туркийн зуучилсан Украинаас үр тариа экспортлох гэрээний хүрээнд нийт 165 хөлөг онгоцоор 3.7 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэээд байна.

“Есдүгээр сарын 18-ны өдөр 196.3 тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан 10 хөлөг онгоц Одесса, Черноморск, Южный боомтуудаас хөдөлнө” гэж Украины Дэд бүтцийн яамнаас мэдээлжээ

Орос Хар тэнгисийн боомтуудыг бүсэлсний дараа Украины үр тарианы экспорт буурч, улмаар дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн, Африк болон Ойрхи Дорнодод хомсдол үүсэх вий гэж болгоомжлол үүсээд байсан юм.  

Дэлхийн үр тарианы томоохон экспортлогч орон болох Украин дайн эхлэхээс өмнө сард 6 хүртэлх сая тонн үр тариа тээвэрлэдэг байжээ. Москва, Киевийн долоодугаар сарын 22-нд байгуулсан гэрээний дагуу Хар тэнгисийн гурван боомтыг дахин нээсэн юм. 

Эх сурвалж: КИЕВ. /Reuters/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.137.63)