Монголын хүүхдийн ордны энэ жилийн дугуйлангийн жагсаалт

Э.Ариунсанаа

Монголын хүүхдийн ордны 2022-2023 оны хичээлийн жилийн дугуйлангийн элсэлтийн бүртгэл 2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 17 хүртэл 09:00-17:00 цагийн хооронд цахимаар болон танхимаар зохион байгуулагдана.

Бүртгүүлэхдээ заавал хүүхэд өөрийн биеэр ирэх шаардлагагүй ба эцэг эх, асран халамжлагч нь төрсний гэрчилгээний хуулбар, 1 хувь цээж зурагтай ирнэ.

Монголын хүүхдийн ордны дугуйлангууд нь урлаг, бүтээл, гадаад хэл гэсэн гурван ангилалтай ба урлаг ангиллын дугуйланд суралцах сурагчид бүртгэл дууссаны дараа хөдөлгөөний эвсэл, уян хатан байдал, сонсголын шалгалт зэргийг өгч, тэнцсэн тохиолдолд дугуйландаа орох юм.

Дугуйланд 3-12-р ангийн сурагчид хамрагдах боломжтой, нэг ангид 10-20 сурагч суралцана. 7 хоногийн 2 өдөр, 1 удаадаа 1 цаг 30 минут хичээллэх ба цагаа сонгох боломжтой. Төлбөрийн хувьд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байгаа юм байна.

Монголын Хүүхдийн ордон нь 2022-2023 оны хичээлийн жилд дараах дугуйлангуудад элсэлт авна.

УРЛАГ:

  •  Морин хуур
  •  Монгол ардын дуу дуулаач
  •  Хуучир
  • Ёочин
  • Лимбэ, бишгүүр, төгөлдөр хуур
  • Төгөлдөр хуур
  • Ятга, төгөлдөр хуур
  • Шанз, төгөлдөр хуур
  • Хийл
  • Дуулаач
  • Бүжиг
  • Драм
  • Хөөмий

УРАН БҮТЭЭЛ:

  • Зураг
  • Монгол хэл, бичиг
  • Шатар
  • Математик
  • Гар урлал
  • Загвар зохион бүтээх
  • Шинжлэх ухаан
  • Санхүүгийн боловсрол

ГАДААД ХЭЛ:

  • Англи хэл
  • Япон хэл
  • Хятад хэл

Цахим бүртгэлийн сайт 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр нээгдэнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-с авна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)