Гунигтай үедээ дуу сонсох 5 шалтгаан

Бид жаргалтай үедээ дууны аяыг түлхүү сонсдог бол гунигтай үедээ дууны үгийг онцолж сонсдог. Хөгжмөөр дамжуулан хэн нэгэнд хэлж чадаагүй үгс, илэрхийлж чадаагүй мэдрэмжээ илгээж болдог шүү дээ. Хөгжим бидэнд амьдралаас авч болох хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг. 
Заримдаа тухайн үеийн мэдрэмжээс зугтахын тулд хүчээр цоглог дуу сонсох, мэдрэх гэж хичээх үе бий. Гэхдээ бидний тархинд гунигтай үед гунигтай дуу сонсох нь илүү эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх үү?

Ингээд бид гунигтай үедээ гунигтай дуу сонсох 5 шалтгааныг хүргэж байна.

1. Дурсамж сэдрээнэ

Бид гунигтай, сэтгэлээр унасан үедээ ихэвчлэн сайхан дурсамжаа бодож санагалздаг. Гунигтай үед гунигтай дууны үг, ая санаж буй хэн нэгнийг чинь санагдуулж, олон дурсамжийг сэдрээх ба дурсамжинд чинь аялуулж чадах юм.

2. Тайвшруулна

Хэн нэгнийг гаднаас нь харахад чихэвчээ зүүгээд л хээв нэг алхаж буй мэт харагдах ч бид тэр хүний юу мэдэрч буйг мэдэхгүй. Яг үнэн хэрэгтээ энэ үед л дуун дотроо амьдарч, бүх л стресс, бусдын нөлөөнөөс хол, хамгийн тайван байдаг. Гунигаа мэдрэх орон зай... Та нар минь мэднэ дээ. 

3. Өөрийгөө ойлгоход тусална

Гунигтай үед playlist-ээ гүйлгэж байгаад л нэг дуугаа олон дахин сонсох тохиолдол гардаг биз? Юу бодож буй, юу хүсэж буйгаа ойлгож, яах ёстойгоо бодоход чинь гунигтай дуу туслах болно. Гэхдээ тэр дуундаа хэт “живчихэв” ээ.  

4. Оюун санааг цэгцэлнэ 

Бүх зүйл болж бүтэхгүй, хачин замбараагүй санагдах үе байдаг даа? Тийм үед гүнзгий амьсгаа авч зогсоод намуухан хэмнэлтэй, дуртай дуугаа сонсоорой. Эмх цэгцгүй бодлыг чинь нэг тийш болгож, оюун санааг цэцлэх болно. 

5. Сэтгэл санааг дээшлүүлнэ

Сэтгэлээр унасан үед хүчээр цоглог хэмнэлтэй дуу сонсох нь зарим тохиолдолд улам бүр стресстүүлдэг гэдгийг мэдэх үү? Яг одоо мэдэрч буй зүйлсийг чинь “ойлгож, аргадаж” өгөх дуу сонсох нь сэтгэл санааг дээшлүүлэх нэг арга болох юм шүү.   

Эх сурвалж: awarenessact.com 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)