Нохой хүүхдүүдийг зам гарахад нь тусалжээ

Нохой хүүхдүүдийг зам хөндлөн гарч дуустал ширүүн дуугарч жолоочдод дохио өгч буй сонирхолтой бичлэг интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаад байна.

Энэхүү нохойг Купата гэдэг ба Гүржээр Купата нь зайдас гэсэн үг аж.

“Тэр маш сүрхий нохой. Эндээс ер холддоггүй” хэмээн Купата нохойд санаа тавьдаг хүмүүсийн нэг Тамта хэлсэн байна.

Түүний бичлэгийн доорх сэтгэгдлүүдээс онцловол “Энэхүү нохой нь Австрали хоньчин нохойны үүлдэр ба төрөлх мэдрэмж нь ийм үйлдэл хийхэд хүргэдэг байх боломжтой” гэжээ.

Тамта хэлэхдээ “Түүний бичлэг эзэнгүй нохой тийм ч аюултай биш гэдгийг хүмүүст харуулсан. Купата бол азтай нохой. Учир нь бид бүгд түүнд анхаарал тавьдаг. Харин бусад ноход орогнох газаргүй, хоолгүй байсаар л байна. Энэ бол манай улсын шийдэх ёстой асуудлуудын нэг” гэжээ.

Эх сурвалж: good news network

Э. Ариунсанаа

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)