Азербайжан, Гүрж улсын төрийн тэргүүн нар уулзжээ

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Гүрж улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвилитэй Баку хотноо пүрэв гарагт уулзав.

С.Зурабишвили уулзалтын эхэнд Ерөнхийлөгч И.Алиевт Бакугийн ес дэх удаагийн форумыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэжээ.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа болон хоёр талын хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцжээ. Мөн тээвэр, эрчим хүчний асуудлыг хөндөж, дамжин өнгөрөх тээврийн салбарт шинэ боломж нээгдэж буйг онцолсон байна.

Эх сувалж: БАКУ. /Azertac/

Сэтгэгдэл:
Таны IP: (54.152.43.79)