Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 97.5 хувьтай байна

 

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авах хугацаа дуусахад нэг хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн бүрдүүлэлт улсын хэмжээнд 97.5 хувьтай байгаа талаар АТГ-аас мэдээллээ.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн 1800 гаруй салбар байгууллагаас тус  газарт ирүүлсэн урьдчилсан дүн мэдээгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтан байна. Үүнээс энэ сарын 14-ний байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ гаргажээ. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн 338 өндөр албан тушаалтан байгаагаас 91 буюу 26.6 хувь нь гаргаагүй байна.

УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ өгөөгүй байна.

Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.209.81.51)