Нэг дор бүх ангийн үзэх боломжтой ШИЛДЭГ ЦУВРАЛУУД

Техник технологи хөгжихийн хэрээр сатаарах зүйл олонтой болсон өнөө үед залуус бид нэг анги нь 60 минутын турш үргэлжлэх 16 анги бүхий цувралыг ч үзэх завгүй болжээ. Тэгвэл news24.mn сайтын хамт олон та бүхэнд завтай үедээ сууж байгаад бүх ангийг нь үзээд дуусгах боломжтой, дэлхийн шилдэг цувралуудыг танилцуулж байна.


1. Arcane

IMDb үнэлгээ: 9.2
Нийт бүлгийн тоо: 1
Нийт ангийн тоо: 9
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 42 мин
Хаанаас үзэх: 
NETFLIX

Тайлбар: 150 сая гаруй тоглогчтой “League of Legends” тоглоомын 10 жилийн ойд зориулан гаргасан уг бүтээл нээлтээ хийснээс хэдхэн хоногийн дотор асар их амжилтыг үзүүлж үнэлгээгээрээ “Stranger Things”, “Black Mirror” зэрэг алдарт цувралуудыг ардаа орхисон билээ. Цувралын түүх нь Piltover, Zaun гэх тэнгэр газар шиг ялгаатай хотуудад өрнөх бөгөөд гол дүрийн Vi, Jinx (Powder)-ийн ээдрээтэй харилцааг харуулна. Харин нөгөө талд Jayce өөрийн бүтээсэн шинэ технологийг хэрхэн нээж, хөгжүүлж буй талаар үзүүлэх бөгөөд цувралын нэг ч секунд чамайг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.


2. Emily in Paris

IMDb үнэлгээ: 6.9
Нийт бүлгийн тоо: 2
Нийт ангийн тоо: 20
Нэг ангийн хугацаа: 30 мин
Хаанаас үзэх: 
NETFLIX

Тайлбар: Хувцас загварт хайртай, комеди, хайр дурлал төрөл жанрын кино үзэх дуртай хэн бүхний үзэх бүтээл бөгөөд хором бүр нь чамайг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Үйл явдлын тухайд гэвэл авьяас, урам зориг хоёртоо хөтлөгдсөн 20 настай Америк бүсгүйд гэнэтийн ажлын санал ирэн түүнийг нь хүлээн авч Парис хотыг зорьсноор эхэлдэг.


3. Good Omens

IMDb үнэлгээ: 8.1
Нийт бүлгийн тоо: 1
Нийт ангийн тоо: 6
Нэг ангийн хугацаа: 55 мин
Хаанаас үзэх: 
Prime Video

Тайлбар: Тус цуврал нь “Coraline”, “Sandman” зэрэг суут бүтээлүүдээрээ олонд танигдсан зохиолч Neil Gaiman-ы ижил нэрт зохиолоос сэдэвлэгдсэн бөгөөд өрнөл нь маш өвөрмөц юм. Бурхан, чөтгөр хоёр тун сайн найзууд болчихсон байна гээд бодоод үз дээ? Шууд л энэ киног үзмээр санагдаж байгаа биз.


 4. Assassination Classroom

IMDb үнэлгээ: 8.0
Нийт бүлгийн тоо: 2
Нийт ангийн тоо: 47
Нэг ангийн хугацаа: 23 мин
Хаанаас үзэх: 
hulu

Тайлбар: Сарны талыг устгасан ер бусыг хүчтэй шар наймаалж дэлхийг устгана гэж заналхийлдэг. Ингэж сүрдүүлсэн тэрээр нэгэн сургуульд багшаар ордог. Дэлхийд түүнийг зогсоох ганцхан жил үлддэг ба түүнийг хөнөөх даалгавар 3-E гэх ангид ноогдоно. Дэлхий устах бол уу, үгүй бол уу?


5. The Wheel of Time

IMDb үнэлгээ: 7.2
Нийт бүлгийн тоо: 1
Нийт ангийн тоо: 8
Нэг ангийн хугацаа: 60 мин
Хаанаас үзэх: 
Prime Video
Тайлбар: Robert Jorden-ны ижил нэрт зохиолоос сэдэвлэгдсэн уг цувралд Moiraine гэх шидтэн, түүний хамтрагчдын тухай гардаг. Тэд аюулт аялалд гарч, хамтдаа олон адал явдал, айдас, дайсантай учирдаг.


6. Squid Game

IMDb үнэлгээ: 8
Нийт бүлгийн тоо: 1
Нийт ангийн тоо: 9
Нэг ангийн хугацаа: 60 мин
Хаанаас үзэх: 
NETFLIX

 

Тайлбар: Магадгүй тайлбар илүүц биз. 2021 онд дэлхийн өнцөг булан бүрт жинхэнэ утгаар нь тэсрэлт хийн гарч ирээд зогсохгүй Netlfix-ийн хамгийн их үзэлттэй телевиз ийн шоугаар мөн нэрлэгдсэн цуврал бол “Squid Game” билээ. Дэндүү олон удаа спойлердуулсаар байгаад магадгүй та үзээгүйдээ харамсаад эхэлчихсэн, бараг үйл явдлыг нь надаас илүү мэддэг болсон байх. Гэхдээ эхнээс нь үзээд дуусгахад харамсахгүй гэж амлая.


7. Search (2021)

Voo үнэлгээ: 4.5/5
Нийт бүлгийн тоо: 1
Нийт ангийн тоо: 20
Нэг ангийн хугацаа: 45 мин 
Хаанаас үзэх: 
VOO

Тайлбар: Өөр өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй ахлах ангийн 20 сурагчид өөрт тохиолдсон сонирхол татам, санаанд оромгүй түүхүүдийг дэлгэх болно. Тэд амьдралаас, гэр бүлээсээ, найз нөхдөөсөө, багшаасаа мөн өөрөөсөө эрэл хайгуул хийнэ.


8. The Witcher

IMDb үнэлгээ: 8.2
Нийт бүлгийн тоо: 2
Нийт ангийн тоо: 16
Нэг ангийн хугацаа: 55 min
Хаанаас үзэх: 
NETFLIX

Тайлбар: Хэрэв чи орчин үеийн хөгжил дэвшил, тэнгэр баганадсан барилга, тайван жанрын цувралуудаас залхаад эхэлчихсэн бол ид шид, далдын хүч, нууцлаг ертөнцийн тухай " The Witcher" цуврал чамд хамгийн таарсан сонголт. Тус цуврал нь шулмын ангууч Geralt-ын хувь тавилан нэгэн хүчирхэг атлаа нууцлаг эмэгтэйнхтэй давхацсанаар эхэлдэг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.215.79.204)