Хөгжлийн банк чанаргүй 26 зээлийн мэдээллийг дэлгэв

Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий, чанаргүй 26 зээлийг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гарган, мэдээллийг нь дэлгэв.

Шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргасан чанаргүй 26 зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн тухай болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шат дахь мэдээлэл багтжээ.

Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашиглан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөөгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар шаардлагатай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.

Чанаргүй 26 зээлийн талаар мэдээллийг дараах линкээс харах боломжтой.  Чанаргүй зээлийн мэдээлэл

Сэтгэгдэл:
Таны IP: (52.55.214.236)