“Ээж мод”, “Ээж хад”, Хийморийн овооны хогийг цэвэрлэжээ

Гандандэгчэнлин хийд болон байгаль орчны байгууллагууд хамтран иргэдийн сүсэглэн залбирдаг Сэлэнгэ аймгийн  Шаамар суманд байдаг “Ээж мод”,  Төв аймгийн Сэргэлэн суман дахь  “Ээж хад” болон сар шинээр иргэд олноор очиж хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг “Хийморийн овоо”-ны хогийг цэвэрлэлээ.

Дээрх ажлыг БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын бурхан шашны төв Гандандэгчэнлин хийдийн лам нар байгаль хамгаалагч нартай хамтран уул, усаа бохирдуулахгүй байх зорилгоор “Цэвэрхэн шинэлцгээе” аяны хүрээнд хийв.

Иргэд нэг үеэ бодвол, уул овоонд гарахдаа хог тарих байгаль орчноо бохирдуулах нь багассан ч  тахин шүтэхдээ анхаарах зүйл олон байгааг  байгаль хамгаалагчид болоод лам хуврагууд хэллээ. “Ээж мод” хэдхэн жилийн өмнө хүний буруугаар шатаж байсан бол өнөөдөр иргэд сүсэгтэн олон байгаль орчинд ээлгүй хандаж, ээж мод руу архи, сүү, цагаан идээ ихээр өргөж  хадаг, самбаа уяснаас болоод үхжиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)